Мирэ Эссет Санхүүгийн Группын тухай

Азийн тэргүүлэгч санхүүгийн групп болох Мирэ Эссет Санхүүгийн Групп нь 1997 онд БНСУ-д байгуулагдсан ба олон улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын тэргүүлэгч санхүүгийн байгууллага юм. “Мирэ Эссет Санхүүгийн Групп” нь БНСУ-ын хөрөнгийн зах зээлд тасралтгүй 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа ууган компаниудын нэг бөгөөд нийт 14 триллион воны өөрийн хөрөнгө, 127 триллион воны активтай ба 6 сая хэрэглэгчтэй, 8700 ажилчин албан хаагчтай, 15 улсад салбар компаниудаараа дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээлд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Мирэ Эссет Санхүүгийн Групп





Компанийн танилцуулга

“Мирэ Эссет Санхүүгийн Групп”-ын Монгол улс дахь салбар компани болох “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК нь 2013 онд Монгол Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Монголын Хөрөнгийн Зах Зээлд богино хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Манай компани Андеррайтер, Хөрөнгө оруулалтын зөвлөх, Брокерийн үйлчилгээ, Номинал дансаар дамжуулан брокерын цогц үйлчилгээг Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр харилцагчиддаа хүргэн үйлчилж байна. Бид 2014 онд гадаадын хөрөнгийн зах зээлд анх удаа бондын арилжааг хийж эхлэсэн бөгөөд БНСУ-ын хөрөнгийн зах зээлд анхны Монгол улсын санхүүгийн бүтээгдэхүүнийг танилцуулж, 2016 онд Монголын үнэт цаасны зах зээлд репо арилжааг эхлүүлсэн билээ. Мөн 2017 оны үзүүлэлтээр Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй Засгийн газрын бондын арилжааны 20%-ийг дангаараа гүйцэтгэн ажилласан байна.


Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

“Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК - Эрхэм хүндэт харилцагч танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье! “Мирэ Эссет Санхүүгийн Групп”-ын Монгол улс дахь салбар компани болох “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК нь Монгол Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 2013 онд анх байгуулагдсан бөгөөд Монголын Хөрөнгийн Зах Зээлд богино хугацаанд амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Брокер, Андеррайтер, Хөрөнгө оруулалтын зөвлөх, Номинал дансаар дамжуулан үнэт цаасны брокерын цогц үйлчилгээг Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу харилцагч та бүхэнд хүргэдэг бөгөөд 2014 онд анх удаа гадаадын хөрөнгийн зах зээлд бондын арилжааг хийж эхлэсэн билээ. Мөн 2014 онд БНСУ-ын хөрөнгийн зах зээлд анхны Монгол улсын санхүүгийн бүтээгдэхүүнийг танилцуулж, 2016 онд Монголын үнэт цаасны зах зээлд репо арилжааг эхлүүлж, 2017 онд МХБ дээр явагдаж буй Засгийн газрын бондын арилжааны 20%-ийг дангаараа гүйцэтгэж, 2018 онд ЛэндМН ББСБ ХК-ийн нийтэд санал болгон гаргасан энгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай арилжаалж нийт 5 тэрбум төгрөгийг үнэт цаас гаргагчид татан төвлөрүүлж өгсөн болно. Бид харилцагч, үйлчлүүлэгч та бүхэнд итгэлтэй хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэхдээ ямагт бэлэн байх бөгөөд манай компанийг сонгон үйлчлүүлдэг харилцагч, хөрөнгө оруулагчид болон бидэнтэй хамтран ажилладаг бизнесийн түншүүддээ ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа

Хүндэтгэсэн Гүйцэтгэх захирал Н. Цэвэгмид