Холбоо барих

70110806

khulan@miraeasset.com

Байршил

Google map дээрээс харахыг хүсвэл энд дарна уу

Түгээмэл асуулт, хариулт

1. Үнэт цаасны компани гэж юу вэ? Үнэт цаасны компани (ҮЦК) нь брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх болон андеррайтерийн үйл ажиллагааны аль нэгийг, эсхүл хавсран эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Брокерийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий ҮЦК нь харилцагчийн нэрийн өмнөөс, түүний даалгавраар арилжаанд оролцдог буюу хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцоход нь зуучилдаг байгууллага юм. Харин дилерийн үйл ажиллагаа нь өөрийн хөрөнгөөр арилжаанд оролцдог. Хөрөнгө оруулалтын зөвлөх нь үнэт цаас гаргагчийн нийтэд танилцуулагдсан мэдээлэл дээр үндэслэн судалгаа, шинжилгээ хийх, харилцагчид үнэт цаас худалдах, худалдан авах талаар мэргэжлийн зөвлөгөөг өгдөг бол андеррайтер нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.

2. Үйлчлүүлдэг үнэт цаасны компаниа сольж болох уу? Та өөр өөр үнэт цаасны компанид данс нээлгэн арилжаанд оролцох боломжтой. Мөн нэг үнэт цаасны компаниас нөгөө үнэт цаасны компани руу үнэт цаасны үлдэгдлээ шилжүүлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд шилжүүлэх гэж буй үнэт цаасны компанидаа хандан хүсэлтээ гаргана.

1. Анхдагч зах зээл гэж юу вэ? Анхдагч зах зээл гэдэг нь анх удаа шинэ үнэт цаасыг гаргаж арилжиж байгаа зах зээл юм. Өөрөөр хэлбэл шинэ үнэт цаасыг гаргаж арилжаалан хөрөнгийн шинэ эх үүсвэр дайчлах зах зээл юм. Анхдагч зах зээл дээр хөрөнгө босгох буюу үнэт цаасыг худалдах дараах 3 арга байдаг. Нэгдүгээр арга нь компаниас үнэт цаасыг гаргаж шууд хөрөнгө оруулагчдад худалдан борлуулж мөнгөн хөрөнгө дайчлах арга юм. Хоёрдугаар арга нь хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татан төвлөрүүлсэн санхүүгийн байгууллагуудаар дамжийлан хөрөнгийн эх үүсвэр олж авах арга болно. Өөрөөр хэлбэл санхүүгийн байгууллагуудаас зээл авах/өрийн бичиг гаргах/ хэлбэр юм. Гуравдугаар арга нь хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан үнэт цаас гаргаж хөрөнгийн эх үүсвэр олж авах арга юм. Хөрөнгө оруулалтын банк нь корпорациас гаргасан үнэт цааснуудыг худалдан авч , хөрөнгө оруулагчдад илүү өндөр үнээр худалддаг. Үнэт цаас гаргагчаас нэрлэсэн үнээр нь доогуур буюу хөнгөлөлттэй үнээр бөөнөөр худалдан аваад хөрөнгө оруулагчдад нэрлэсэн үнээр нь буцаан худалдана. Ийнхүү гаргагчаас үнэт цаас худалдан аваад хөрөнгө оруулагчдад дахин худалдах явдлыг андеррайтингийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Иймд хөрөнгө оруулалтын банкны гол үйл ажиллагаа нь андеррайтингийн үйл ажиллагаа байдаг.

2. Хоёрдогч зах зээл гэж юу вэ? Хоёрдогч зах зээл гэдэг нь анхдагч зах зээл дээр гарсан үнэт цааснуудыг арилжаалж дууссаны дараа хөрөнгө оруулагчид өөр хоорондоо дахин худалдаалж байдаг зах зээл юм. Энэ зах зээл нь шинэ хөрөнгийг өсгөхгүй бөгөөд үнэт цаасыг гаргагч нь борлуулалтаас шууд ашиг олдоггүй. Хоёрдогч зах зээл нь хамгийн идэвхтэй арилжаа хийгддэг зах зээл бөгөөд арилжааны ихэнх хувийг эзэлдэг том зах зээл юм. Үнэт цаасны зах зээлийг зохион байгуулалтын хэлбэрийн хувьд 2 ангилж авч үздэг. 1. Биржийн зах зээл 2. Биржийн бус зах зээл Биржийн зах зээл гэдэг нь хөрөнгийн биржүүдээр дамжин үнэт цаасны арилжаа худалдаа явагддаг зах зээлийн хэлнэ. Биржийн бус зах зээл гэдэг нь дилерүүдийн үүсгэж байгаа зах зээлийг хэлнэ

1. Үнэт цаасны дансаа хэрхэн нээлгэх вэ? Та үйлчлүүлэхээр сонгосон үнэт цаасны компани дээр бичиг баримттайгаа өөрийн биеээр очиж дансаа нээлгэнэ. Үнэт цаасны данс нээлгэхэд бүрдүүлэх материалтай энд дарж танилцана уу?.

2. Төлбөр тооцооны дундын данс гэж юу вэ? Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог хийх зорилгоор клиринг банкинд харилцагчийн нэр дээр нээгдсэн хамтран эзэмших дундын дансыг хэлнэ. Өөрөөр хэлбэр харилцагч нь үнэт цаас худалдан авах мөнгөн хөрөнгөө байршуулах, худалдсан үнэт цаасны төлбөр нь орж ирэх мөнгөн хөрөнгийн данс юм.

1. Арилжаанд оролцох захиалга хэрхэн өгөх вэ? Та үнэт цаасны арилжаанд оролцох захиалгаа өгөхдөө өөрийн биеэр бичиг баримттайгаа компанийн арилжааны танхимд хүрэлцэн ирэх, бүртгэлтэй утсаар өгөх эсхүл онлайн үйлчилгээг ашиглан захиалгаа өгөх боломжтой.

2. Арилжааны шимтгэл гэж юу вэ? Арилжааны шимтгэл нь таны үнэт цаас худалдах, худалдан авахаар хийгдэж буй арилжааны үнийн дүн тус бүрээс авагдах шимтгэл бөгөөд тус шимтгэлд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Арилжааны төлбөр тооцоо ХХК болон үнэт цаасны компанийн шимтгэлүүд багтсан байдаг.

3. Арилжаа хийсэн өдөр үнэт цаасны төлбөр тооцоо хийгдэхгүй байгаа нь ямар учиртай вэ? Монголын хөрөнгийн биржийн арилжааны төлбөр тооцоо нь Т+1 горимоор явагдаж байгаа бөгөөд энэ нь таны үнэт цаас худалдан авсан төлбөр арилжаа хийгдсэн өдрөөс хойш ажлын 1 өдрийн дараа таны данснаас хасагдах, үнэт цаас худалдсан бол 1 өдрийн дараа таны дансанд төлбөр нь шилжин орж ирнэ гэсэн үг юм.